Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө.
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө.
Аливаа хэлний үгийн сан бүтээх, үйлдэх хоёр үйл ажиллагааны үр дүнд баяжиж байдаг. Шинэ эд адгуурс нэр үгийг аривжуулж, шинэ үйлдэл үйл үгийг баяжуулдаг. Монгол хэлний үгийн сан яндашгүй баян билээ. Энэ арвин баялаг үгийг мохошгүй зоригт элэнц , хуланц маань мянга мянган оныг дамжин нүүдлэн ирсэн амьдарлаараа хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их үйлсээрээ бий болгосон юм. Эх хэлний үгсийн манлай нь дийлэх гэдэг үг. Дийлэх гэдэг үгийн хүчин дор ертөнцийн тансаг сайхан нэр үгсийг хурааж авчирсан юм.Тийм ч учраас монгол хэлний үгийн санд Хятад,Орос,Перс,Грек,Араб,Латин,Самгорд,Төвд хэлний нэр үгс олон арваараа бий хэдий ч харь хэлнээс орсон үгсээс эх хэлний утгыг агуулсан нэг ч үг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл сүүлийн хоёр зуун наян жилд Монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон Манж,Оросын хараа хяналтанд орсон бэрх он жилүүдэд ч харь хэлний үг Монгол хэлний үгийн санд нэвтэрч чадаагүй юм. Өнөөгийн нийгмийн хямрал бидний эх хэлний боловсролтой шууд холбоотой. “ За- юун маягтай юм “ гэж олонхи нь бодох байлгүй. Учир нь оюунлаг бус өдөр тутмын хоол хүнс, өнөө маргаашаа өнгөрүүлсэн эгэл амьдралдаа бид бүхэн дэндүү дасчээ. Болох л байлгүй гээд өдөр хоногийг өнгөрөөгөөд байвал бодох сэтгэх шаардлага мэдээж байхгүй. Харин болохгүй байгааг ойлгоод учир шалтгааныг эрж хайх нь зохистой. Эх хэлний оловсрол, уламжлал соёлыг төдийлөн анхаарахгүй гадны соёлтой хольж үндэсний сэтгэлгээгээ алдах болсон нь өнөөгийн сэтгэхүйн ядуурал доройтлын гол үндэс юм. Сэтгэлгээний ядуурлаас аж байдлын ядуурал эхэлдэг. Хэл нь хүмүүсийн харилцааны хэрэгсэл төдийгүй үндэстний оюун санааны илрэл, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг юм. Тэгэхээр эх хэлний боловсролыг оюун санаатай холбож үзэх юм бол сэтгэхүйн ядуурал гэж үзэж болно. 21-р зуун буюу даяаршлын энэ үед гадаад хэл сурах нь нэн чухал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг том хэлнүүд, жижиг хэлүүдээ уусгаж, устгасаар ирсэн зүй тогтол бий. Уг үйл явц нь аажимдаа албан ёсны хэлнүүдийг бий болгодог. Даяаршлийн нөлөөгөөр зарим хэлнүүд эрлийзжиж том хэлний тархалтын улмаас бага хэл бүхий үндэстний хэл мөхдөг. Харин жижиг буурай улсын хэл мөхсөнөөр соёл нь доройтож уламжлалт сэтгэлгээ үндэстний үзэл суларч тухайн үнндэстэн мөхөх үе шатандаа орж эхэлдэг. Олон улс түмний хэл, соёл өөр хоорондоо харилцан нөлөөлөн хөгжиж, бойжиж байдаг. Гагцхүү аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий .Өнөөдөр бид эх хэлээ хэт хөгжүүлж,боловсронгуй болгож байна.Эх хэлний сөрөг хөгжлийг дагаад Монгол царайтай,Монгол нэртэй мөртлөө өөр сэтгэл, ахар бодолтой, сагсуу сармагчин шиг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.Гэхдээ өөр хэл сурах хэрэггүй гэж байгаа юм биш эх хэлээ хэдий чинээ сайн сурна, гадаад хэлийг төдий чинээ сурдаг учиртай.Гадаад хэл сурна гэдэг ганц нэг хазгай муруй хэлснээр болчихдог зүйл арай биш байлтай. Харин манайхан дуурайж, туйлшрахдаа амархан тул гадаад хэлээр Хай(hi) хэллов(hello) гэж мэндлээд өнгөрдөг залуус дэндүү олон болжээ. Монгол хүн уг нь Монгол хүнтэйгээ Монголоор яривал чихэнд чимэгтэй сонсогдоно. Гэтэл Монголоороо арван үг зөв бичиж чадахгүй байж, Англи ч биш Монгол ч биш үгээр шулагналдах нь яав ч сайн зүйл биш байлтай.Аугаа том зүйл өчүүхэн зүйлээс эхэлдэг шиг энэ хэдэн үгсээс болж юу болохыг хэлж мэдэхгүй.Монгол хэлний үйл үгийн сан хариас үг авахааргүй баян баялаг юм.”Монгол хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар “гэсэн Л.Виттэнштэйний үг эх хэл бол миний энэ тэргүүнд эзэмших ёстой боловсрол юм байна гэдэг ойлголтыг сэтгэл зүрхэнд улам гүнээр төрүүлэх боллоо.Хүн төрөлхтөн үүсч, улмаар амьдрал хөдөлмөрийн эгэл харилцаанд татагдан орох үед хоол хүнсээ олох,орон байраа бэлтгэх, аюул осолоос өөрсдийгөө хамгаалах зэрэг олон асуудал тулгарч байсан нь мэдээж.Хүн амьдралынхаа туршид нийгэмшиж байдаг.Нийгэмшил нь бие хүнээс хувь хүнд шилжих үйл явц юм .Монголчууд олон үеийн турш уламжлагдан ирсэн нүүдлийн мал аж ахуйтай ард түмэн билээ.Энэ утгаараа бусад суурьшмал иргэншилтэй улс үндэстнүүдээс ялгардаг.Хэл яриа гэдэг бол харилцааны хэрэглүүр төдийгүй нийгмийн үрэлдэх тогтолцоонд чухал ач холбогдолтой.Тиймээс манай эх хэл бол суурьшмал иргэншилтэй ард түмний хэлнээс баялаг, асар их үгийн нөөцтэй байдаг.Энэ эь тархай бутархай овог аймаг үндэстэн ястнууд хэн нэгнээсээ хараат бус оршин тогтнодог байсантай холбоотой.Янз бүрийн эд юмсыг өөр өөрсдийнхөөрөө нэрлэж,хэрэглэж ирсэн байдаг.Харин гадны орнууд бол хүн амын нягтаршил ихтэй суурьшмал байдаг учраас хэл ярианы хувьд бие биенээсээ ялгарах боломжгүй байдгаас үгийн баялаг багатай байдаг.Өдгөө ч манай ястан үндэстнүүд өөр өөрийн нутгийн аялгууны үгсийг хэрэглэсээр байдаг.Тухайн хүний аялга дуудлагаар хаанахын ямар ястан бэ? гэдгийг төвөггүй таньж болно. Хүн эхээс төрөөд биеийн үйл хөдлөлөөр өөрийгөө ойлгуулах гэж оролдож байгаад хэлд ордог. Хэл бол харилцааны хэрэгсэл төдийгүй, мэдээлэл дамжуулах, бусдаас суралцах ёс суртахуун өв уламжлалаа өвлөн авах зэрэг ач холбогдолтой. Үүнийг Монголчууд эртнээс мэддэг байсан ба хүүхдийг багаас нь үлгэр, домог аман яриа, оньсого таавар, зүйр цэцэн үг зэрэг ардын аман зохиолоор хүмүүжүүлдэг байсан учиртай. Үүнээс үзэхэд эх хэлээ хэвээр нь хадгалж үлдэн зөв боловсон хэрэглэж үгийн сангаа баяжуулах нь улс орны хөгжил төдийгүй хувь хүний хүмүүжил үндэсний сэтгэлгээнд асар их нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй билээ.