Огшуун нулимсаа залгилж зvvднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь vнэрлэдэг аавыгаа зvvдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хөглөж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Тэргvvндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дvvлэх бvргэдийг аваад хvзvvнд минь зvvчихлээ
Тэр бvргэдийн эрч хvчээр биеэн би сэлбэж
Тэвчнээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ
Амгалан харцандаа гэрэлтэх эцгийнхээ хайранд зовлонг минь шингээж
Алтан нар шиг мандаж яваарай vр минь гэхдээн
Алс тэнгэрт мандсан нарыг аваад нvдэнд минь аргамжчихаад
Аавын охин алзахгvй ээ гээд vсийг минь vнэрлэн босоход
Амьдралд охин нь бvдрэхгvй ээ гэж аавдаа хэлэн тэврээд
Ариун нулимсанд хөвж амтат зvvднээс сэрчихлээ
Ардын дуундаа уярдаг ч ардынхаа төлөө тангараг өргөсөн
Аавыгаа зvvдэллээ, амьдрах итгэлээр сэтгэлээ чангаллаа